Төрийн захиргааны гүйцэтгэх мэргэжилтэн бэлдэх хөтөлбөр

Энэхүү Төрийн Захиргааны Удирдлагын магистрын хөтөлбөр нь онол дээр суурилсан чанартай сайн сургалт хайж байгаа, мэргэжлээрээ өсөн дэвших эрмэлзэлтэй боловч бүтэн цагийн сургалтанд хамрагдах цаг завгүй хүмүүст зориулснаараа онцлогтой. Нийгмийн бодлогын асуудал улам бүр хурцдаж буй өнөө үед бэлтгэгдсэн бодлогын шинжээчид болон олон нийттэй харилцах менежер нэн чухал шаардлагатай байгаа билээ. Засаг захиргааны дүн шинжилгээ хийдэг мэргэжлийн боловсон хүчнүүд нарийн төвөгтэй асуудлуудыг зохицуулан, цаашид гүйцэтгэх зорилгуудаа тодорхойлох юм. Төрийн захиргааны гүйцэтгэх мэргэжилтэн бэлдэх хөтөлбөрт хамрагдагсад нь өөрсдийн салбартай холбоотой асуудлыг зохицуулж, хэрэгжүүлэхэд сайн бэлтгэгдсэн байдаг. Энэхүү олон нийтийн удирдлагаар бэлтгэгдсэн боловсон хүчин та үндэсний хэмжээнд, бүс нутагтаа эсвэл өөрийн орон нутагтаа аливаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгч байх болно.

Harvard Manage Mentor®

Harvard Manage Mentor нь 20 гаруй жилийн турш манлайллын хөгжлийн стандартыг тогтоосоор ирсэн билээ. Harvard Manage Mentor нь хамгийн сайн чанарын агуулгыг үр дүнд суурилсан сургалттай хослуулснаараа онцлогтой бөгөөд энэхүү сургалтын цогц хослол нь дэлхийн олон арван байгууллагын удирдах албан тушаалтны арга барилыг хөгжүүлэх замаар тухайн байгууллагын ажлын үр бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. Harvard Manage Mentor нь Harvard Business Publishing болон дэлхийн хэмжээнд нэр хүндтэй мэргэжилтнүүдийн онол болон практикаар батлагдсан бизнесээ удирдан зохион байгуулах хамгийн шинэлэг сургалтаас бүрдсэн болно. Harvard Manage Mentor – ийн сургалтаас олсон мэдлэг, ур чадвараа ажил, амьдрал, алхам тутамдаа хэрэгжүүлэх боломжтой.

Хувь хүний манлайлал

Хувь хүний манлайллын сургалт нь дэлхийн түүхэн дэх агуу удирдагчдын мөрөөр хувь хүний онцлог ур чадвараар нь дамжуулж гадаад нөлөөллийг нь хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт юм. Энэхүү сургалт нь суралцагсдад ажил, амьдралдаа өөрийн ур чадвараа дээд цэгт нь хүртэл ашиглах боломжийг олгодгоороо онцлогтой. Мөн бид байгууллагын ажиллагсдын ур чадварыг бүрэн нээн илрүүлж, чанартай боловсон хүчин, баг хамт олон, өндөр гүйцэтгэлтэй удирдах албан тушаалтан болоод байгууллагын соёлыг хөгжүүлэхийн тулд удирдах албан тушаалтнуудад зориулсан Колумбийн бизнесийн их сургуультай хамтран онлайн сургалт болон семинарыг явуулдаг. Манай сургалт нь олноо танигдан сайшаагдсан Колумбийн Бизнесийн их сургуулийн Проф.Хитендра Вадвагийн сургалтын арга барил дээр тулгуурлагдсан байдаг.

Санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр

Нью-Йоркийн санхүүгийн хүрээлэн нь Нью-Йоркийн Хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан Америкийн Боловсролын компани юм. Нью-Йоркийн санхүүгийн хүрээлэнгийн хичээл, лекц болон алсын зайны сургалтаар дамжуулан бизнесийн аюулгүй байдлын бүхий л чухал үе шатыг олж мэдэх бөгөөд ажлынхаа хажуугаар та энэхүү сургалтаар дамжуулан санхүүгийн боловсрол олох бүрэн боломжтой юм. Санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөрт Хөрөнгийн Менежмент, Хөрөнгийн зах зээл, Банкны салбарын менежмент, Байгууллагын Санхүү, Банкны эрсдэлийн зохицуулалт, Байгууллагын сангийн зохицуулалт, Брокерийн үйл ажиллагаа, Зээл болон зээлийн эрсдэл, Эрсдэлийн зохицуулалт, Үнэлгээ ба баялагын зохицуулалт зэрэг мэргэжлийн сертификат олгох олон сургалтууд багтсан.