Гүрэн дээд сургууль Олон улсын агаарын тээврийн холбоотой хамтран зохион байгуулж буй Dangerous Goods and Regulations Category 6 сургалтыг Улаанбаатар хотноо 2017 оны 10 сарын 2-ноос 6-ны өдрүүдэд 5 хоногийн хугацаанд зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтыг Олон улсын агаарын тээврийн холбооны албан ёсны сургагч багш Anjay B.Pande (Швейцарь) зааж явуулах бөгөөд сургалтанд шинээр гэрчилгээ авах, гэрчилгээгээ сунгах, өмнөх сургалтанд суугаад шалгалтаа дахин өгөх шаардлагатай байгаа ачаа тээврийн салбарын бүх мэргэжилтэнгүүд суралцах боломжтой юм.

Сургалтын танилцуулга: Цахим шуудангийн хавсралтаар хүргүүлэв.

Сургалтын төлбөр: 1900 ам.доллар бөгөөд сургалтын гарын авлага, 5 өдрийн ус, цай, кофе багтсан болно.

Сургалт болох газар: "Гүрэн" дээд сургуулийн байр  (Хуучнаар Мянганы сорилын сангийн байр буюу Удирдлагын академийн хойд талын 5 давхар байр)

Холбоо барих: Утас: 99094136, 89004136. demberel@guren.edu.mn

Сургалтын танилцуулга татаж авах бол ЭНД ДАРНА уу.