"Гүрэн” дээд сургууль Монголд анх удаа Харвардын Бизнесийн Сургуулийн дэргэдэх Харвард Бизнес Паблишн байгууллагын менежментийн сертификатын хөтөлбөр бүхий Харвардын Кеннедийн Төрийн Захиргааны Сургуулийн хичээлийн хөтөлбөрийн дагуу албан ёсны зохиогчийн эрхтэйгээр хувийн хэвшил, төрийн байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан төрийн захиргааны менежментийн сургалтаа эхлүүлж байна. Суралцагсдыг өндөр шалгуураар сонгон авч байгаа байгаа юм. Сургалт нь Эдийн засгийн ухаан болон Тоон Шинжилгээ, Манлайлал болон Менежмент, Улстөрийн онол болон институтүүд гэсэн гурван үндсэн модуль бүхий 20 гаруй хичээлүүдээс үзнэ. Хичээлийн бүх материал, гарын авлага, ном, кейсүүд Англи хэл дээр бөгөөд танхимын хичээл Монгол хэл дээр явагдана. Долоо хоног бүрийн ажлын өдрүүдэд 18:00-20:00 хооронд явагдах энэхүү төрийн захиргааны менежментийн магистрын хөтөлбөрт одоогоор 10 гаруй хүнийг нэмж бүртгэх бөгөөд төрийн байгууллагын газар, хэлтсийн даргаас дээш албан тушаалтай, хувийн хэвшлийн хэлтсийн захирлаас дээш албан тушаалтай, ашгийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаас дээш албан тушаалтай хүмүүс сонгон шалгаруулалтад орох боломжтой юм.

“Гүрэн дээд” сургуулийн тухай

"Гүрэн” дээд сургууль нь 2006 онд анх Либерти дээд сургууль нэртэйгээр бизнесийн удирдлага болон төрийн удирдлагын магистрын сургалт явуулах зорилгтоой байгуулагдсан бөгөөд 2015 оноос өөрийн стратегийн бодлогоо шинэчилж хийж, олон улсын тэргүүлэх төрийн захиргаа, бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр үндэсний болон бүс нутгийн удирдагчдыг бэлтгэх зорилгоор Азид оюуны хөрөнгө оруулалтаараа тэргүүлэх боловсролын институт болж, олон улсын шилдэг сургалт, судалгаа, бодлого болон технологийн хүрээлэнгүүдийн хамтрагч болохоор ажиллаж байна.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР

Энэхүү хөтөлбөрийг шинэчилсэн байдлаар зохион байгуулах санаа нь зөвхөн сургуулийн удирдлагуудын төдийгүй мөн Монголын улстөрчид, төрийн түшээд, төрийн албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл болон жирийн иргэдийн хүсэл байсан юм. Монгол Улсад бий болсон эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал нь Монгол Улсын төрд жинхэнэ эх оронч сэтгэлтэй бас сэтгэлгээтэй, эрдэм мэдлэгтэй хүмүүс байлгахыг шаардах болсон юм. Засгийн газар дотооддоо төдийгүй, бүс нутаг, олон улсын хувьд ч томоохон сорилтуудтай тулгарч байх энэ үед бид 2040 он хүртэлх дараагийн 25 жилийг удирдан авч явах удирдагчдыг, шийдвэр гаргагчдыг бодлого боловсруулагчдыг, шинэчлэгчдийг бид бэлдэх шаардлага тулгараад байна. 

Ирэх 25 жилийн турш Гүрэн дээд сургууль нь төрийн бодлогын судалгааны тэргүүн эгнээнд байхын төлөө эрмэлзэж, энэхүү бодлогыг хэрэгжүүлэгчдийг бэлтгэн гаргахын төлөө зүтгэх болно. Бид ойрын хугацаанд бүс нутагтаа тэргүүлэгч нийгмийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, төвүүдийн нэг болж, дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн, нөлөөлсөн удирдах ажилтны боловсролын хөтөлбөр болон зэрэг олгох хөтөлбөрүүдийг олгох болно. Төр, хувийн хэвшил болон ашгийн бус байгууллагын түвшин бүрд ажиллах чадвартай, 200 гаруй улс оронд танилын сүлжээтэй төгсөгчдийг бэлтгэн гаргахаар ажиллаж байна. Бид "гүрэн” сэтгэлгээтэй болж чадвал, өөрийн "гүрэн”-г байгуулж чадна гэдэгт итгэдэг.

Яагаад Гүрэн дээд сургууль гэж?

Тухайн цаг үед амьдарч байгаа үе болгон өөрийн үеийнхээ сорилтуудыг шийдвэрлэх боломж болон хариуцлагатай нүүр тулгардаг. Өнөөдөр бидэнд тулгарч буй хамгийн том асуудлууд болох цөмийн зэвсэг, байгаль орчны өөрчлөлт, ядуурал бол цогц, хооронд холбоотой, даруй шийдвэрлэх ёстой асуудлууд юм. Гүрэн дээд сургууль дээр үүнийг бид яаж шийдвэрлэх чадах вэ гэдгийг асуудаг.

Өнөөгийн асуудлууд нь засгийн газар, иргэний нийгэм болон бизнесийн салбараас удирдагчдыг нэг дор цуглуулж чаддаг тийм уламжлалт бус харилцаа холбоо дээр түшиглэсэн шинэ хандлагуудыг шаардаж байна. Тийм ч учраас бид олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хөгжүүлэхийн тулд олон талт хандлага, ойлголтыг түгээх шаардлагатай.

Дараагийн 25 жилийн турш Гүрэн дээд сургууль нь олон нийтийн ашиг сонирхлыг өмнөө тавьдаг хүмүүсийг сургах, бэлтгэх үйлсэд бүс нутагтаа манлайлагч болох болно. Үндэсний, бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт идэвхтэй оролцдог хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид, оролцогчид манай багш нар байх болно. Бид Монгол Улс болон Азийн өнцөг булан бүрээс бүх насны хууль тогтоогчид, төрийн бус байгууллагын удирдлагууд, нийгмийн чиг баримжаатай бизнес эрхлэгчид, шинэ залуу удирдагчдыг өөрийн оюутнуудаараа элсүүлэх болно.

Салбар бүрээс, шинжлэх ухаан бүрээс шаардлагатай мэдлэг авснаар манай оюутнууд цогц асуудлуудыг шийдэх чухал ур чадваруудыг олж авах болно. Оюутнууд маань нийгмийн үйлчлэл болон нөлөөллийн бодлогууд нь ард иргэд, зах зээл болон нийгмийн институтүүдэд хэрхэн нөлөөлөх талаар тэд илүү гүнзгий, илүү өргөн хүрээтэй бодоход суралцах болно. Тэд академик нарийн мэдлэгийг, бодит амьдралын жишээтэй огтлолцож буй тэр цэг дээр очиж үзэх болно. Үүний дараа нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоход бэлтгэгдсэн хүмүүс сургуулиа төгсөх болно.

Шилдэг багш нар, бүтээлч судалгааны төвүүд, олон салбар, газрын оюутнууд болон салбартаа амжилт гаргаж буй оюутнуудын олон улсын сүлжээг бий болгосноор бид өөрийн биш өргөн түмний ашиг сонирхлыг өмнөө тавих сургуулийнхаа дуудлагад таныг нэгдэхийг уриалж байна.

Төрийн Захиргааны Менежмент

1 жил 6 сарын Төрийн Захиргааны Менежментийн хөтөлбөр нь өмнөх ажлын туршлагатай, нийгмийн асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэж чадах удирдагч болохын тулд шаардлагатай ур чадвар, үзэл санаа болон тодорхой түвшний ойлголтуудтай оюутнуудыг бэлтгэх болно.

Төрийн захиргааны менежментийн хөтөлбөр нь оюутнуудад илүү уян хатан хэлбэрээр боловсруулагдсан бөгөөд өөрийн академик сонирхол, хувь хүний болон мэргэжлийн сонирхлоо тусгасан байдлаар суралцах боломжийг олгох болно. (Харвардын Төрийн захиргааны сургуульд 16 эсвэл 12 кредит үздэг) Оюутнууд өөрийн суралцах төлөвлөгөөндөө Бодлогын салбараас (Policy area) хоёр сонгох хичээл сонгон суралцана.

  • Эдийн засгийн ухаан болон Тоон шинжилгээ

  • Менежмент болон Манлайлал

  • Улстөрийн онолууд болон институтүүд

Гүрэн дээд сургуульд суралцаж байх хугацаандаа бид өөрийн оюутнуудыг бизнес, хууль, анагаах ухаан болон бусад мэргэжлийн салбаруудын хичээлийг зайн болон танхимын хослосон хэлбэрээр дэлхийн нэр хүндтэй институтүүдээс сонгон суралцах боломжийг олгох болно. Энэ нь төрийн захиргааны удирдлагын мастерын оюутнууд маань богино хугацаанд хоёр эрдмийн зэрэг хослосон хэлбэрээр горилон суралцах боломжийг олгож байгаа юм.

Гүрэн дээд сургуулийг төгсөөд оюутнууд хаашаа явах вэ?

Төрийн захиргааны удирдлагын магистрын хөтөлбөр амжилттай дүүргэсэн оюутнууд маань өөрийн ажиллаж байсан салбартаа илүү өндөр албан тушаалд очихоос гадна төр, хувийн хэвшил, ашгийн бус салбарт карьерын шилжилт хийх боломжтой болно. Эрчим хүч, хөрөнгө оруулалтын сан, олон улсын байгууллагууд болон үндэстэн дамнасан санхүүгийн институтүүд болон тэргүүлэх консалтинг компаниудад ажиллаж ч болно. Нийгэмд өөрчлөлт авчирдаг хувийн хэвшлийн төслүүдэд ч ажиллах бүрэн чадамжтай.

Сургуулийн дэргэдэх Карьер хөгжлийн алба нь манай төгсөгчдөд илүү сайн мэдээллийг өгч, энэ тал дээр тантай хамтран ажиллаж, нийгмийн сайн сайхны төлөө нэр төртэй ажиллаж байгаа стратегийн хамтын ажиллагаатай төрийн, хувийн хэвшлийн болон олон нийтийн байгууллагууд дээрх ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх болно.

Элсэлтийн урьдчилсан шалгуурууд

Төрийн захиргааны удирдлагын оюутнууд нь төр, хувийн хэвшил болон ашгийн бус салбарт доод тал нь 3 жил ажилласан туршлагатай байхыг шаардана. Мөн тэд зарим дээд тооны хичээлийг агуулсан Төрийн Бодлогын Мастерын хөтөлбөрийн үндсэн сургалтын хөтөлбөртэй төстэй, доод тал нь 4 өөр магистрын түвшний курсуудыг дүүргэсэн байхыг шаарддаг.

Элсэлтийн үйл явцыг эхлүүлэх эсэхэд хөтөлбөрийн шаардлаганд та хүрч байгаа эсэхийг баталгаажуулахын тулд академик болон ажлын туршлагын урьдчилсан шалгуурууд-тай танилцаарай.

Гүрэн Дээд Сургууль дахь бодлогын талбарууд

Гүрэн дээд сургууль дахь сургалт, судалгаа нь тус сургуулийн багш нарын судалгаа, бодлого боловсруулагчдын хэрэгцээ, манай сургуульд сурч буй оюутнуудын бие бүрэлдэхүүний сонирхлыг тусгасан байдлаар зохион байгуулагдсан. Гүрэн дээд сургуулийн бодлогын талбарууд:

  • Бизнес болон Засгийн газрын бодлого

  • Ардчилал, Улстөр, Институтүүд

  • Олон улсын болон глобал үйл хэрэг

  • Олон улсын худалдаа болон санхүү

  • Улстөр болон эдийн засгийн хөгжил

  • Нийгмийн болон Хот хөгжлийн бодлого

Холбоо барих:

- Гүрэн дээд сургуулийн гүйцэтгэх захирал Д.Дэмбэрэл 99094136