NYfinance 

     "Гүрэн” дээд сургууль дэлхийн санхүүгийн тэргүүлэгч боловсролын байгууллага болох New York Institute of Finance-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад удаагүй байгаа билээ. Хамран ажиллах гэрээний хүрээнд Монголын арилжааны банкнууд, санхүүгийн байгууллагуудад ажиллаж буй залуучууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудад ажиллах хүсэлтэй иргэдэд хөрөнгийн менежмент, портфолио менежмент, хөрөнгө оруулалтын банк удирдах болон үнэлгээ хийх мөн баялгийн менежментийн ур чадвар олгох зэрэг 20 орчим мэргэшсэн сертификатын сургалтуудыг Англи, Монгол хэлээр албан ёсоор зохион байгуулахаар болсон юм.

 

 

     New York Institute of Finance-ын албан ёсны эрхтэйгээр "Money and Banking”, "Fundamentals of the Securities Industry” сургалтуудыг 2017 оны 4 сарын 15-аас "Гүрэн” дээд сургууль дээр зохион байгуулна. Уг сургалтанд амжилттай хамрагдсан оюутнууд 2017 оны 7 сард Нью Йорк хотод NewYork Institute of Finance-ын төв байранд "Hedge fund”-ийн богино хугацааны сургалтанд хамрагдах боломжтой.

 

 

Уг хөтөлбөрт хамрагдсанаар дараах давуу талууд бий болно.

·New York Institute of Finance-ын албан ёсны сертификат

·Дэлхийн албаны ёсны боловсролын танхимийн сургалт ба материалууд

·Санхүүгийн Англи хэл

·Санхүүгийн зах зээл дээр хамтран ажиллах баг

Сургалтанд хамрагдахад тавигдах шаардлага:

Банк, санхүүгийн зах зээлд тодорхой хэмжээнд ажилласан туршлагатай, цаашид дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх.